Хүний нөөцийн бодлого
- Ажилтан, алба хаагч бүрийн, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг бий болгох
- Ажилтан, алба хаагч бүрийн тасралтгүй суралцах, өсөн хөгжих эрмэлзлийг идэвхтэй дэмжиж, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх таатай орчин нөхцөлийг бий болгох.
Хүний нөөцийн зорилт
- Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах
- Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах
- Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
- Компанийн дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах
- Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтэд эмэгтэй ажилтан, алба хаагчдын эзлэх хувийг нэмэгдүүлэх
Алба хаагч сонгон шалгаруулалт : Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэх, ажилтнууд ажлаас гарах, өвчлөх, урт хугацааны чөлөө авах болон тэтгэвэрт гарах зэрэг тохиолдлуудад тухайн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах шаардлага, албан тушаал ахих зэрэг боломжууд алба хаагчдад нээлттэй байдаг.
Ажилд горилогчийн талаарх судалгаа: Гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу Харуул хамгаалалтын үйл ажиллагаа хариуцах ажилтныг ажилд авахдаа тухайн горилогчийн талаарх судалгааг гүйцэтгэн, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар цагдаагийн байгууллагаар хяналт хийлгэдэг. Дээрх хяналт шалгалтаар тэнцсэн горилогчтой ярилцлага хийсний дараа анхан шатны сургалтад хамруулж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг : Монгол Улсын хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон түүнтэй холбоотой тогтоол, заавар журам, Цэгц ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа журмыг мөрдөж ажиллана. Оффисын барилга байгууламжид нэвтэрч буй ажилтан иргэдийн баримт бичиг овор ихтэй гар цүнх эд зүйлийг шалгах баталгаажуулах, хариуцаж буй объектын эд хөрөнгө аюулгүй байдлыг хангаж – холбогдох хугацаанд хяналт шалгалтыг гүйцэтгэх, эрсдэлтэй эсэхийг нягтлан мэдээлэх, байнгын сонор сэрэмжтэй ажиллах, камерын хяналтыг гүйцэтгэх, холбогдох тайланг хүргэн, сургалтад хамрагдаж амжилттай үнэлгээ авсан байх.
Ажлын байранд тавигдах шаардлага : Бүрэн дунд болон дээд боловсролтой, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, харьцааны соёлтой, зөв төрхтэй, 170см дээш өндөртэй, 22-40 насны эрэгтэй . Сонирхсон горилогч Цэгц ХХК-ны төв оффист ирж Анкет бөглөн доорх материалыг хавсаргана
Шаардагдах материал : Иргэний үнэмлэхийн хуулбар, 1 хувь цээж зураг