Call : +976-75113311

СУРГАЛТ

Foto

СУРГАЛТ

  • 2016 оны 09 сард ажилтан алба хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын танхимыг тохижуулан ашиглалтад оруулж алба хаагчдын анхан болон давтан сургалтыг 21 сэдвээр зохион байгуулж, Цагдаа Дотоодын Цэргийн Сургалтын Нэгдсэн Төвийн мэргэшүүлэх сургалтад жил бүр алба хаагчдаа хамруулж мэдлэг ур чадварын дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Шинээр ажилд горилж байгаа иргэдийг Сургалтын хөтөлбөрийн дагуу анхан шатны 38 цагийн сургалтад хамруулан, сургалтын дараах шалгалт болон дадлагын үнэлгээг үндэслэн шаардлага хангасан горилогчийг томилон ажиллуулж байна.

Сургалтын хөтөлбөрт харуул хамгаалалтын үйл ажиллагаа, бие бялдрын хөгжил, бие хамгаалах урлаг, харилцааны соёл, хууль эрх зүй, англи хэл, эмнэлэгийн анхны шатны тусламж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа зэрэг сэдвүүдийг багтаан хичээлийг онол, дадлагын хэлбэрээр чадварлаг зааварлагч багш нар зохион байгуулж байна.

Цэгц ХХК нь хамтран ажиллаж байгаа гэрээт байгууллагуудын хамгаалалтад сургалтад хамрагдсан, үнэлгээжсэн, чадварлаг, хариуцлагатай ажилтнуудыг томилж үүрэг гүйцэтгүүлж байна.

Мөн жил бүр 5-10 алба хаагчдыг Хууль сахиулахын их сургуульд харуул хамгаалалтын сургалтад хамруулан гэрчилгээжүүлж байна.