Цэгц ХХК нь шинэ, нэгдсэн Шуурхай удирдлага, хяналтын төвөө ашиглалтад орууллаа. Тус төв нь орчин үеийн тоног төхөөрөмж, программ хангамжаар тоноглогдож, ажиллагааны аюулгүй байдал, хяналтын ил тод байдал, шуурхай байдлыг шинэ түвшинд хүргэж байна.
Шинэ төвөөс камерын нэгдсэн хяналт, дохиоллын хяналт, жижүүрийн удирдлага болон шуурхай хариу арга хэмжээг төлөвлүүлэн зохион байгуулах боломж бүрдлээ.
Гол онцлогууд
- 24/7 тасралтгүй хяналт
- Камер, дохиоллын нэгдсэн хяналт
- Шуурхай бүлгийн удирдлага
- Мэдээллийн бүртгэл, хяналт
