Шинээр ажилд горилж байгаа иргэдийг Сургалтын хөтөлбөрийн дагуу анхан шатны 38 цагийн сургалтанд хамруулан, сургалтын дараах шалгалт болон дадлагын үнэлгээг үндэслэн шаардлага хангасан горилогчийг томилон ажиллуулж байна.
Сургалтын хөтөлбөрт харуул хамгаалалтын үйл ажиллагаа, бие бялдрын хөгжил, бие хамгаалах урлаг, харилцааны соёл, хууль эрх зүй, англи хэл, эмнэлэгийн анхны шатны тусламж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа зэрэг сэдвүүдийг багтаан хичээлийг онол, дадлагын хэлбэрээр чадварлаг зааварлагч багш нар зохион байгуулж байна.
Цэгц ХХК нь хамтран ажиллаж байгаа гэрээт байгууллагуудын хамгаалалтанд сургалтанд хамрагдсан, үнэлгээжсэн, чадварлаг, хариуцлагатай ажилтангуудыг томилж үүрэг гүйцэтгүүлж байна.
Мөн жил бүр 5-10 алба хаагчдийг Хууль сахиулахын их сургуульд харуул хамгаалалтын сургалтанд хамруулан гэрчилгээжүүлж байна.