Алба хаагч сонгон шалгаруулалт : Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэх, ажилтнууд ажлаас гарах, өвчлөх, урт хугацааны чөлөө авах болон тэтгэвэрт гарах зэрэг тохиолдлуудад тухайн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах шаардлага, албан тушаал ахих зэрэг боломжууд алба хаагчдад нээлттэй байдаг.
Ажилд горилогчийн талаарх судалгаа: Гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу Харуул хамгаалалтын үйл ажиллагаа хариуцах ажилтанг ажилд авахдаа тухайн горилогчийн талаарх судалгааг гүйцэтгэн, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар цагдаагийн байгууллагаар хяналт хийлгэдэг. Дээрх хяналт шалгалтаар тэнцсэн горилогчтой ярилцлага хийсэний дараа анхан шатны сургалтанд хамруулж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг : Монгол Улсын хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон түүнтэй холбоотой тогтоол, заавар журам, Цэгц ХХК-нийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа журмыг мөрдөж ажиллана. Оффисын барилга байгууламжид нэвтэрч буй ажилтан иргэдийн баримт бичиг овор ихтэй гар цүнх эд зүйлийг шалгах баталгаажуулах, хариуцаж буй объектын эд хөрөнгө аюулгүй байдлыг хангаж – холбогдох хугацаанд хяналт шалгалтыг гүйцэтгэх, эрсдэлтэй эсэхийг нягтлан мэдээллэх, байнгын сонор сэрэмжтэй ажиллах, камерын хяналтыг гүйцэтгэх, холбогдох тайланг хүргэн, сургалтанд хамрагдаж амжилттай үнэлгээ авсан байх.
Ажлын байранд тавигдах шаардлага : Бүрэн дунд болон дээд боловсролтой, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, харьцааны соёлтой, зөв төрхтэй, 166см дээш өндөртэй, 22-40 насны эрэгтэй . Сонирхсон горилогч Цэгц ХХК-ны төв оффисд ирж Анкет бөглөн доорх материалыг хавсаргана
Шаардагдах материал : Иргэний үнэмлэхний хуулбар, 1 хувь чээж зураг