Call : +976-75113311

Бидний Тухай

Бид өндөр ур чадвартай, ёс зүйтэй, мэргэшсэн баг байна.

Байгууллагын товч танилцуулга

Тус компани нь 1998 онд “Сонор сэрэмж” хоршоо нэртэйгээр 10 ажилтан, алба хаагчтай анх үүсгэн байгуулагдаж гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг хүргэж эхэлсэн бөгөөд 2004 оны 05 сарын 17-нд “Ньюсек” ХХК болон зохион байгуулагдаж биет болон камерын хяналтын үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтан, алба хаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдгээрийн ур чадвар, ажлын чанар, сахилга батыг дээшлүүлэхийн тулд сургалтын чанарт байнга анхаарч, үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд судалгааг байнга явуулан санал хүсэлтийг нь хүлээн авч, дотоод хяналтыг тогтмол гүйцэтгэн ажиллаж байна.

Foto

2015 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 –ийг 2017 оны эхний улиралд хэрэгжүүлэн баталгаажуулах стратеги зорилт тавин ажиллаж, шаардлагатай стандарт заавар журам, шалгах хуудас зэргийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна.

Үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхийн тулд 2015 оны 11 сарын 01-нээс эхлэн 24 цагийн үйл ажиллагаатай Үйл ажиллагаа удирдлага хяналтын төвийн бүтцийг шинээр бий болгож, алсын зайнаас гал хулгайн дохиолол хяналт хамгаалалтын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн үйлчлүүлэгч нарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн борлуулалт, суурьлуулалт, суурьлуулалтын дараах борлуулалтын дараах үйлчилгээг хүргэж байна.

2016 оны 04 сараас эхлэн ISO 9001:2015 –ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгууллагын богино, дунд, хэтийн стратеги зорилтуудыг тодорхойлон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн, компаний үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах зорилгоор ажилтнуудын ур чадварыг байнга дээшлүүлж, хяналт шинжилгээ, шинэ техник технологид тулгуурлан үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, удирдлагын тогтолцоогоо байнга сайжруулах замаар хуулийн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодын 13, гадаадын 2 байгууллагын 50 обьектод гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг хүргэж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • 1. Биет хамгаалалт, камерын болон гал хулгайн дохиолол хяналт, хамгаалалт
  • 2. Аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн борлуулалт, суурилуулалт, суурилуулалтын дараахи үйлчилгээ. /камер, гал хулгай, усны дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж/
  • 3. Хувийн хамгаалалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.